№№Үндсэн өнгө : Хар ногоон/ Хар
Загварын онцлог: Хар ногоон болон хар өнгийн хослол энгийн даруу бөгөөд нарийн хавчуурган цацруулагч нь цэмцгэр харагдуулах онцлогтой. Нэмэлт олон деталиуд нь өдөр тутмын хэрэглээнд нийцсэн.
Эргономик шийдэл: Босоо захтай, энгэрийн дээд хэсэгт тагтай халаас, доод хэсэгт ташуу халаас, энгэрийн дотор талд 2 уутан халаас, ханцуйн дээр балны оруулга бүхий жижиг халаасыг тус тус шийдэж өгсөн. Нарийн хавчуурган цацруулагчийг ханцуйн ар, цээжний тойргоор оруулсан. Давхар бланктай, кнопны шийдэлтэй. Өмдний бүсэлхийн хэсэгт резинэн сойлттой учраас хүний биеийн хэмжээнд тохирч сунах зориулалттай. Өмдний ташаанд 2 ташуу халаастай ба тахиман дээр тагтай халаастай.
Загварын давуу тал:
- Тохирлын гэрчилгээгээр баталгаажсан.
- Тусгай зориулалтын ажлын хувцасны MNS 13688:2000 стандартын шаардлага хангасан.
- Монгол хүний биеийн өмсгөл хэмжээнд тохирсон, суулт сайтай.
- Эдэлгээ даах бат бөх чанартай материалтай.
- Олон жилийн туршлагаар мэргэжлийн түвшинд үйлдвэрлэсэн.