Зуны ажлын хослол

ЗУНЫ ХОСЛОЛ - ХҮЧ

89,000₮
Размер:
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй мэдээлэл:


Үндсэн өнгө : Саарал/ Улбар шар


Загварын онцлог: Саарал, улбар шар өнгийн хослол нь өнгөлөг загварлаг харагдуулдаг бөгөөд дийлэнх компаниудын брэндбүүк болон хөдөлмөр хамгааллын шаардлагад нийцсэн өнгөний зохицол болдгоороо давуу талтай. 


Эргономик шийдэл: Босоо зах нь хүзүү хоолой руу тоос шороо орохоос хамгаалах ба нуруу хэсэгт хийсэн хөндийрүүлэгч нь хөдөлгөөнийг чөлөөлж биед тухтай байдал үүсгэдэг. Хүрмэнд өдөр тутмын хэрэглээнд нийцсэн тагтай энгэрийн халаас, балны оруулга, эзэлхүүнт таггүй уутан халаасуудыг шийдэж өгсөн. Өмдөнд багаж хийх зориулалт бүхий халаас, гогцоо, бүсэлхийн хэсэгт резинэн оруулгатай. 2.5 см өргөнтэй аюулгүйн цацруулагчийг өвдөг, тохойн залгаасанд эргэн тойрон оруулж өгсөн нь гэрэлтүүлэг хязгаарлалттай орчинд аль ч талаас гэрэлтэж аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн.


Загварын давуу тал: 

- Тохирлын гэрчилгээгээр баталгаажсан.

- Тусгай зориулалтын ажлын хувцасны MNS 13688:2000 стандартын шаардлага хангасан.

- Монгол хүний биеийн өмсгөл хэмжээнд тохирсон, суулт сайтай.

- Эдэлгээ даах бат бөх чанартай материалтай.

- Олон жилийн туршлагаар мэргэжлийн түвшинд үйлдвэрлэсэн.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл