brandSAFETY MALL

Цахилгааны хамгаалалттай усны гутал

100,000₮
Богино тайлбар
Тайлбар: EN ISO 20345 нь хөдөлмөрийн аюулгүй гутлын Европын нэгдсэн стандарт юм. S5S ангилал нь усанд тэсвэртэй ПВC/полимер биетэй, диэлектрик шинж чанартай, металл бус (Кевлар) хатгалтын эсрэг дунд улавчтай, антистатик, эрчим хүч шингээх (Е), халтиргаа тэсвэрлэх (SRA) шинж чанарыг хангасан бүтээгдэхүүнийг илэрхийлдэг. „6 кВ“ диэлектрик чанар нь цахилгаан тусгаарлагч чадварыг харуулна.
Бүтээгдэхүүний код:SM6500
Үлдэгдэл: 10

Бүтээгдэхүүний танилцуулга

Ажлын хүнд нөхцөлд таны хөлийг дээд зэргээр хамгаалах, ус болон цахилгааны өндөр хамгаалалттай ПВС (PVC) хамгаалалтын гутлыг санал болгож байна. Энэхүү гутал нь ямар ч металл ороогүй (metal-free) дэвшилтэт технологиор хийгдсэн бөгөөд Европын хөдөлмөрийн аюулгүй байдлын CE EN ISO 20345 S5S стандартын шаардлагыг бүрэн хангасан, хамгийн найдвартай сонголт юм.

Цахилгааны эрсдэлтэй орчин, нойтон болон хальтиргаатай нөхцөлд ажилладаг уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарын ажилтнуудад нэн тохиромжтой.

Онцлох давуу талууд:

  • Цахилгаан тусгаарлагч (Диэлектрик): 6 кВ хүртэлх хүчдэлийг тусгаарлах чадвартай тул цахилгааны болзошгүй аюулаас сэргийлнэ.
  • Бүрэн металл бус хамгаалалт:
  • Хошууны хамгаалалт: 200Ж хүртэлх хүчтэй цохилт, 15кН шахалтад тэсвэртэй хөнгөн бөгөөд бат бөх Композит хошуутай.
  • Улавчны хамгаалалт: Хурц үзүүртэй зүйлд гишгэх үед хөлийг цоорохоос сэргийлсэн, 1100Н хатгалтад тэсвэртэй Кевлар (Kevlar) дунд улавчтай.
  • Тав тух ба Хамгаалалт: 100% усны хамгаалалттай ПВС биетэй бөгөөд дотроо хөл хөлөргөхөөс сэргийлж тав тухыг мэдрүүлэх зөөлөн фибер дотор бүрхүүлтэй.
  • S5S Ангиллын давуу тал: Антистатик шинж чанартай, өсгий хэсэгтээ доргилт болон эрчим хүч шингээх (E) үйлдэлтэй, мөн хальтиргаа гулгаанаас дээд зэргээр сэргийлэх (SRA) улны хээтэй.

Техникийн үзүүлэлт:

  • Материал: Өндөр чанарын ПВС (PVC)
  • Стандарт, Гэрчилгээ: CE EN ISO 20345 S5S
  • Цахилгаан тусгаарлалт: 6 кВ
  • Хэмжээний сонголт: 37-47 (US 4-13)
  • Гутлын өндөр: 37-40 см
  • Өнгөний сонголт: Хар, Шар, Цагаан (Ул болон түрийний өнгөний хослолоор сонгох боломжтой)

Савлагааны мэдээлэл:

  • 1 хосоор гялгар уутанд, 10 хосоор хайрцагт (44×44×46 см) савлагдсан.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл