Яагаад тохирлын гэрчилгээтэй байх ёстой гэж? ⛑ ХАБЭА-ын тухай хуулийн 15.4-т "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ОУ-ын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн , тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн авбал тухайн бүтээгдэхүүний чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч (захирал та) дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно. Мэргэжлийн байгууллагаас гаргасан чанарын баталгаа буюу #тохирлын_гэрчилгээ гэж юу вэ? - Тухайн бүтээгдэхүүнийг стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулах зорилгоор эрх бүхий тусгай байгууллагаас хийсэн туршилт, судалгааны үндсэн дээр гаргасан чанарын баримт бичиг юм. Учир нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл нь энгийн нэг цамц биш, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах зүйл юм шүү дээ. Иймд захирал та заавал ОУ-ын сатндартад нийцсэн, тохирлын гэрчилгээгээр баталгаажсан чанартай хувцас, хэрэгсэл сонгон хэрэглээрэй.

#Та_үүнийг_мэдэх_үү? Барилгын талбай зэрэг олон мкв ажлын орчны эргэн тойронд аюул эрсдэл их байдаг тул ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй аюулаас хамгаалах нь ажил олгогчдын амин чухал анхаарал хандуулах зүйлсийн нэг. Тод харагдах #ажлын_хувцас бол хамгаалах хэрэгслийн чухал үзүүлэлт юм. 1964 оноос Их британи улсын Глазгоу хотын төмөр замын засварын ажилтнуудад тод харагдах ажлын хувцсыг хэрэглэж эхэлжээ. Тэр цагаас хойш ажлын хувцасны стандартуудын нэг нь хурц өнгөтэй, тод харагдахуйц байх болжээ. Тод өнгийн ажлын хувцас өмссөн ажилтанг жирийн хувцастай хүнээс 3 секундээр хурдан хугацаанд олж хардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Ажилтнууд цацруулагчтай хантааз, цамц зэргийг өмсөх нь манантай өдөр, өглөө үүрээр, үдэш бүрэнхийд зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ажилтныг илүү сайн харагдахад нь тусална. Түүнчлэн өвлийн бүүдгэр өдрүүдэд, ялангуяа гэрэл муутай барилгын ажлын талбайд барилгын ажилтнууд бүх л талаасаа гэрэл цацруулагчтай хувцас өмсөх хэрэгтэй. #Өнгө:Өнгө бүрийг өөр өөр зорилгоор ашиглана. Шар өнгө бол янз бүрийн орчинд хамгийн тод харагддаг өнгө учир ажлын хувцасанд шар өнгийг илүү ихээр ашигладаг байна. Улбар шар өнгийг далайд илүү ашигладаг, учир нь улбар шар өнгө нь хөх болон саарал өнгөнөөс илүү тод ялгарч харагддаг зэргээр өнгөний сонголт мөн чухал зүйл юм. #Хэмжээ:Ажлын нөхцөлд тохирсон байхаас гадна ажлын хувцас нь биед яг таарсан байх хэрэгтэй. Мөн цацруулагчийн хэмжээ, дизайн ч гэсэн хүний биеийн хэмжээ, дүр төрхийг тодотгож харагдуулахаар байх ёстой. Өөрөөр хэлбэл цацруулагчтай хувцасыг нь эхэлж харсан жолооч таныг хүн байна гэдгийг төвөггүй мэдэхээр хийгдсэн байх ёстой. Хэрэв хувцас хэтэрхий том, хэтэрхий урт байвал хачирхалтай унжсан зүйлийг хүн байна гэж харж чадахгүйд хүрч, аюул эрсднлээс сэргийлэх үндсэн зорилго алдагдах болно. Мөн томдсон хувцас нь машин тоног төхөөрөмжид хавчуулагдах, бүдэрч тээглэх зэрэг илүү их эрсдлийг дагуулах учир яг таарсан хувцасыг сонгох нь чухал юм."

🦺 “Эвт есөн трейд ХХК” нь 2010 оноос эхлэн тусгай зориулалтын ажлын хувцасны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдан 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оноос импортын нэг бүрийн хамгаалах хэрэгслийн худалдаагаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. ⛑ Ажилдаа төвлөрч, үр бүтээмжтэй, аюул ослоос ангид ажиллахад хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл чухал үүрэгтэй бөгөөд байгууллагын найдвартай үйл ажиллагааг хангахын төлөө бид зорьж ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зориулалт бүхий стандартад нийцсэн хэрэгслүүдийг "Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл" гэж ХАБЭА-ын тухай хуулийн 3-р зүйлд заасан байдаг. Үүнд:1. Гэрэл ойлгогч бүхий – Хантааз, хувцас2. Толгой хамгаалах хэрэгсэл - Дуулга3. Нүд хамгаалах хэрэгсэл - Нүдний шил4. Хөл хамгаалах хэрэгсэл - Ажлын гутал5. Гар хамгаалах хэрэгсэл - Бээлий6. Сонсголын эрхтэн хамгаалах - Резинен бөглөө, чихэвч7. Амьсгалын эрхтэн хамгаалах - Хошуувч, маск8. Уналтаас хамгаалах аюулгүйн бүс - Хамгаалалтын бүс9. Нүүрний хамгаалалт - Нүүрэвч зэрэг нь тус тус хамаарна
