Яагаад тохирлын гэрчилгээтэй байх ёстой гэж? ⛑ ХАБЭА-ын тухай хуулийн 15.4-т "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ОУ-ын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн , тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн авбал тухайн бүтээгдэхүүний чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч (захирал та) дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно. Мэргэжлийн байгууллагаас гаргасан чанарын баталгаа буюу #тохирлын_гэрчилгээ гэж юу вэ? - Тухайн бүтээгдэхүүнийг стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулах зорилгоор эрх бүхий тусгай байгууллагаас хийсэн туршилт, судалгааны үндсэн дээр гаргасан чанарын баримт бичиг юм. Учир нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл нь энгийн нэг цамц биш, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах зүйл юм шүү дээ. Иймд захирал та заавал ОУ-ын сатндартад нийцсэн, тохирлын гэрчилгээгээр баталгаажсан чанартай хувцас, хэрэгсэл сонгон хэрэглээрэй.

🦺 “Эвт есөн трейд ХХК” нь 2010 оноос эхлэн тусгай зориулалтын ажлын хувцасны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдан 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оноос импортын нэг бүрийн хамгаалах хэрэгслийн худалдаагаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. ⛑ Ажилдаа төвлөрч, үр бүтээмжтэй, аюул ослоос ангид ажиллахад хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл чухал үүрэгтэй бөгөөд байгууллагын найдвартай үйл ажиллагааг хангахын төлөө бид зорьж ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зориулалт бүхий стандартад нийцсэн хэрэгслүүдийг "Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл" гэж ХАБЭА-ын тухай хуулийн 3-р зүйлд заасан байдаг. Үүнд:1. Гэрэл ойлгогч бүхий – Хантааз, хувцас2. Толгой хамгаалах хэрэгсэл - Дуулга3. Нүд хамгаалах хэрэгсэл - Нүдний шил4. Хөл хамгаалах хэрэгсэл - Ажлын гутал5. Гар хамгаалах хэрэгсэл - Бээлий6. Сонсголын эрхтэн хамгаалах - Резинен бөглөө, чихэвч7. Амьсгалын эрхтэн хамгаалах - Хошуувч, маск8. Уналтаас хамгаалах аюулгүйн бүс - Хамгаалалтын бүс9. Нүүрний хамгаалалт - Нүүрэвч зэрэг нь тус тус хамаарна
